1 min read

Шинэ Гишүүний Элсэлт Зарлагдлаа

16-24 насны Монгол улсын иргэн танд НҮБЗЗХ-ны гишүүн болж өөрийн төлөөлж буй байгууллага болон Монголын залуучуудын төлөөлөл болж ажиллах боломж бий.
Шинэ Гишүүний Элсэлт Зарлагдлаа

НҮБ-н Залуучуудын Зөвлөх Хорооны шинэ гишүүн сонгон шалгаруулалт

16-24 насны Монгол улсын иргэн танд НҮБЗЗХ-ны гишүүн болж өөрийн төлөөлж буй байгууллага болон Монголын залуучуудын төлөөлөл болж ажиллах боломж бий.

Сонгон шалгаруулалт нь:

  1. Цахим өргөдөл илгээх
  2. Ур чадвар сорих хэсэг
  3. Ярилцлага

гэсэн 3 хэсэгтэй.

Бүрдүүлэх материал:

  1. Цахим өргөдлийн маягт:

https://forms.gle/JYasEEHdtysDURpd6

  1. СV /Англиар илгээж болно/
  2. Төлөөлж буй байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл (хоёр хуудаснаас хэтрэхгүй)
  3. Таныг сайн тодорхойлж чадах хувь хүн эсхүл төлөөлж буй байгууллагын тодорхойлох захидал
  4. Өөрийгөө танилцуулсан мөн НҮБЗЗХ-нд орох хүсэлтэй байгааг илэрхийлсэн 3 минутад багтаасан бичлэг

Цахим өргөдлийн маягтыг 2020 оны 12-р сарын 25-ны 23:59 цаг хүртэл хүлээн авах бөгөөд дутуу бүрдүүлсэн, хугацаандаа ирээгүй материалыг хүчингүйд тооцно.

Асууж тодруулах нэмэлт зүйлс байвал ажлын цагаар 95655599 утсаар тодруулна уу.

Танд амжилт хүсье!

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо