UNYAP Newsletter #28 November

UNYAP Newsletter #28 November
🩸
Volume 28

PERIOD UB ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА.

НҮБЗЗХ-ны 2022 оноос хойш хэрэгжүүлж буй Period UB төсөл дахин хэрэгжиж дууслаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос санаачлан хэрэгжүүлсэн Period UB төслийг ЕБС-ийн сурагчдын дундах сарын тэмдгийн талаарх үл ойлголтыг арилгах, олон талын, үнэн зөв мэдээллийг тэдэнд түгээх, тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор зохион байгуулав. 

Төслийн хүрээнд бид дараах зүйлсийг хийж гүйцэтгэлээ.

Төслийн хаалтын арга хэмжээний зураг

Улаанбаатар хотын алслагдмал дүүргийн 5 сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад сарын тэмдэг, нөхөн үржихүйн талаарх сургалт дунд болон ахлах ангийн 1500 гаруй охидод сарын тэмдгийн талаар сургалт зохион байгуулав.

Тус сургуулиудад ариун цэврийн хэрэглэлийн багц, хэрэгтэй үедээ авч хэрэглэх боломжтой ариун цэврийн хэрэглэлийн хайрцаг, хэрэглэлээ хийж явах боломжтой дахин хэрэглэх даавуун уут зэргүүдийг хүлээлгэн өгөв.

Сарын тэмдэгтэй холбоотой 4 цуврал комик бэлтгэж, түгээв.Та манай инстаграм хуудсаар зочилж, комикыг маань уншиж, цаашид илүү их мэдээлэл авах боломжтой.

Төсөлд хамрагдсан сурагчдын дунд бичил хакатоныг зохион байгуулав.5 сургуулийн төлөөлөл бүхий 50 сурагч сургуулийн орчинд тулгарч буй сарын тэмдэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар санал, шийдвэр боловсруулж танилцуулав.  

Төслийн хүрээнд 1500 орчим сурагчдад шууд байдлаар хүрч, тэднийг мэдээллээр хангаж, 5000  гаруй хэрэгцээт ариун цэврийн хэрэглэлийн туслалцаа үзүүлсэн зэрэг голлох үр дүнд хүрлээ🎉. 


11-р сарын 9-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 27 дугаар конвенцид тусгагдсан хүүхдийн үзэл бодол, ойлголтыг нэгтгэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн арга хэмжээнд НҮБ-ын ЗЗХ-ны гишүүн А.Хоролжав, Б.Наранзаяа нар оролцлоо. 27 дугаар Ерөнхий Санал нь хүүхдийн шударга ёс, үр дүнтэй арга хэмжээ авах эрхийг хангахад чиглэгдсэн бөгөөд төслийг боловсруулахдаа хүүхдийн санал бодлыг зохих ёсоор тусгах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

On November 9, UNYAP members A. Khoroljav and B. Naranzaya facilitated a discussion event organized by UNICEF to gather children's opinion and perceptions to be reflected in the 27th General Comment to the United Nations Convention on the Rights of the Child. The General Comment No. 27 is focused on children’s rights to access to justice and effective remedies, and the discussion was organized in an effort to ensure that children's views are duly taken into consideration in its drafting.


ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭГДЭВ.

Европын Холбооны санхүүжилттэй ОУХБ-ын хэрэгжүүлж буй "Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Залуучуудын зохистой хөдөлмөр" үндэсний сүлжээ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага, МУИС - Хууль зүйн сургууль - Практик сургалтын төвтэй хамтран Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас бэлтгэсэн "Work Wise Youth: A guide to youth rights at work" сургагч багшийн гарын авлагыг орчуулж, дотоодын хууль тогтоомжоор баяжуулан бэлтгэж, энэхүү агуулгын хүрээнд анхны сургагч багш нарыг бэлтгэх сургалт явагдаж дууслаа. Энэхүү сургалтад НҮБЗЗХ-ны гишүүн Б.Тэргэл сургагч багшаар бэлтгэгдлээ. 

СУРГАГЧ БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй "Монгол улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төслийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран "Залуучуудын зохистой хөдөлмөр" Сүлжээний гишүүн байгууллагуудын ажилтнуудыг Зохистой хөдөлмөрийн сургагч багшаар бэлтгэж, үүнд манай гишүүн Б.Тэргэл сургагч багш болсон билээ.

Тус сургагч багш нарын дунд Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал боловсруулах хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.