UNYAP NEWSLETTER #32 APRIL

UNYAP NEWSLETTER #32 APRIL
🔮
Volume 32

Period UB Төслийн "Сарын Тэмдгийн Түүхүүд" Санаачилга Эхэллээ

НҮБЗЗХ-ны охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сарын тэмдгийн талаарх зөв ойлголтыг түгээх зорилготой "Period UB" төслийн хүрээнд "Сарын тэмдгийн түүхүүд" (Period Stories) нэртэй шинэ санаачилга дөрөвдүгээр сард Инстаграм платформ дээр албан ёсоор эхэллээ. Энэхүү санаачилга нь хувийн туршлага, мэргэжилтний зөвлөгөө, буруу ойлголтыг залруулах контентуудыг цувралаар хүргэх замаар сарын тэмдгийн эргэн тойронд оршиж буй цээр үг, буруу ойлголтыг арилгах, нээлттэй, дэмжсэн ярилцлагыг өрнүүлэх, улмаар ээлтэй онлайн орчныг бүрдүүлэх зорилготой юм.

НҮБЗЗХ-ны Гишүүн Х.Гүнболор

Within the framework of UNYAP's "Period UB" project, which aims to promote girls' and women's health and correct understanding of menstruation, a new initiative called "Period Stories" was officially launched on Instagram in April. This initiative seeks to dismantle taboos and misconceptions surrounding menstruation by serially delivering content featuring personal experiences, expert advice, and myth-busting information, thereby fostering open, supportive discussions and creating a friendly online environment.

НҮБЗЗХ, НҮБ-ын Залуучуудын Асуудал Эрхэлсэн Бүлгийн Хуралд 2024 Оны Тайлангаа Танилцууллаа

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо 2025 оны 4-р сарын 28-нд болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Асуудал Эрхэлсэн Бүлгийн ээлжит хуралд оролцож, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтын тайлангаа амжилттай танилцууллаа. Энэхүү чухал танилцуулгаар НҮБЗЗХ-ны 2024 онд залуучуудын дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн гол ажлууд, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг дэмжихэд оруулсан бодит хувь нэмэр зэргийг онцолж, НҮБ-ын системийн хүрээнд цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.

On April 28, 2025, the United Nations Youth Advisory Panel successfully presented its annual activity and achievement report for the previous year at the periodic meeting of the United Nations Youth Group. This important presentation highlighted the UNYAP's key accomplishments in 2024 in amplifying youth voices to policymakers, enhancing their participation, and making tangible contributions to supporting the Sustainable Development Goals, while also discussing opportunities to strengthen future collaborations within the UN system.

НҮБЗЗХ-ны Төлөөлөл НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хуралд Илтгэл Тавилаа

Дөрөвдүгээр сард НҮБЗЗХ-ны гишүүн Э.Мөнхболор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн зохион байгуулсан хуралд оролцож, НҮБЗЗХ-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлүүд болон Монгол Улсын залуучуудын хөгжилд оруулж буй хувь нэмрийг дэлгэрэнгүй танилцууллаа. Уг уулзалт нь НҮБХХ-ийн Монгол дахь залуучуудын асуудал, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудтай холбоотой хөтөлбөрүүдтэй НҮБЗЗХ-ны үйл ажиллагааг уялдуулах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, залууст чиглэсэн үр дүнтэй санаачилгуудыг хамтран өрнүүлэх талаарх үр өгөөжтэй яриа хэлэлцээг эхлүүлэхэд чухал түлхэц боллоо.

НҮБЗЗХ-ны Гишүүн Э.Мөнхболор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хурал Дээр

In April, UNYAP member E.Munkhbolor participated in a meeting organized by the United Nations Development Programme, where she provided a detailed introduction to the UNYAP's mission, areas of activity, and contributions to youth development in Mongolia. This meeting served as a crucial catalyst for initiating fruitful discussions on aligning UNYAP's work with UNDP's programs related to youth issues and the Sustainable Development Goals in Mongolia, strengthening future collaboration, and jointly developing effective youth-focused initiatives.

НҮБЗЗХ, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газрын "Газар Нутгийн Төлөөх Залуус" Санаачилгад Нэгдлээ

НҮБЗЗХ нь НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газрын “Youth for Land” буюу "Газар Нутгийн Төлөөх Залуус" санаачилгад дэмжлэг үзүүлэн, идэвхтэй хамтран ажиллахаар боллоо. Энэхүү санаачилга нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Дөрөвдүгээр сард НҮБЗЗХ нь уг санаачилгын хүрээнд Улаанбаатар хотод зохион байгуулагдах идеатон, олон нийтийн мэдээллийн кампанит ажил, Дундговь аймагт хийгдэх практик ажлууд зэрэг олон талт үйл ажиллагааг дэмжих, оюутан залуусыг дайчлан оролцуулах зэрэг үүргүүдийг хүлээж, эдгээр ажлынхаа нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж эхэллээ. Мөн 6-р сард зохион байгуулагдах гол арга хэмжээнд НҮБЗЗХ-ны дөрвөн гишүүн биечлэн оролцохоор тохиролцлоо.

The UNYAP has committed to actively supporting and collaborating with the United Nations Resident Coordinator's Office on its "Youth for Land" initiative, which aims to increase youth participation in combating land degradation and desertification. In April, the UNYAP agreed to support the initiative's multifaceted activities, such as an upcoming Ideathon in Ulaanbaatar, a social media campaign, and practical work in Dundgovi province. Furthermore, it was agreed that four UNYAP members will participate in person in the main event scheduled for June.

НҮБ-ын Хүн Амын Сантай Театрт Суурилсан Сургалтын Чиглэлээр Хамтран Ажиллана

НҮБЗЗХ нь НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран 5-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулах театрт суурилсан сургалтын бэлтгэл ажлын хүрээнд дөрөвдүгээр сард тусгай ажлын хэсэг байгуулж, идэвхтэй ажиллаж эхэллээ. Энэхүү 2-3 өдрийн үргэлжлэх томоохон сургалтыг НҮБХАС-гийн Зүүн Өмнөд Азийн Бүсийн Захирал удирдан явуулах бөгөөд, театрын урлагийн аргачлалыг ашиглан залуучуудын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг хөндөх, тэдний бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, улмаар эрх мэдэл, чадавхыг нь бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү хамтын ажиллагаанд НҮБЗЗХ чухал үүрэг гүйцэтгэх юм.

The UNYAP formed a dedicated working group in April and has actively begun preparations for a theatre-based training to be co-organized with the United Nations Population Fund in Ulaanbaatar in May. This significant 2-3 day training will be led by UNFPA's Regional Director for Southeast Asia. The UNYAP will play a crucial role in this collaboration, which aims to address pressing social issues faced by youth, develop their creative thinking and communication skills, and ultimately empower them by leveraging theatre-based methodologies.

НҮБЗЗХ-ны Гишүүд ОУХБ-ын Европын Холбооны Өдөрлөгт Дэмжлэг Үзүүлнэ

Дөрөвдүгээр сард НҮБЗЗХ-ны гишүүд 5-р сарын эхээр зохион байгуулах Европын Холбооны өдөрлөгийн үйл ажиллагаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. Энэхүү өдөрлөг нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийн нөхцөл зэрэг чухал сэдвүүдийг хөндөх бөгөөд НҮБЗЗХ нь уг арга хэмжээний амжилттай зохион байгуулалтанд хувь нэмрээ оруулж, залуучуудын дуу хоолойг хүргэхэд туслахдаа баяртай байна.

In April, the UNYAP confirmed their collaboration and support for the International Labour Organization’s EU Day event related activities, scheduled for early May. This event will address important topics such as youth employment and decent work conditions, and the UNYAP is pleased to contribute to the successful organization of this significant occasion and help ensure youth voices are heard.

Read more

UNYAP NEWSLETTER #34 JUNE

UNYAP NEWSLETTER #34 JUNE

🔮Volume 34 НҮБЗЗХ "Газар Нутгийн Төлөөх Залуус" Үндэсний Форумыг Хамтран Зохион Байгууллаа / UNYAP Co-Organizes "Youth for Land" National Forum in Dundgovi НҮБЗЗХ нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин

By UNYAP Mongolia
UNYAP NEWSLETTER #33 MAY

UNYAP NEWSLETTER #33 MAY

🔮Volume 33 НҮБЗЗХ, НҮБ-ын Хүн Амын Сантай Хамтарсан Театрт Суурилсан Сургалтыг Амжилттай Зохион Байгууллаа / UNFPA Theatre-Based Training and High-Level Meeting НҮБЗЗХ нь НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран 5-р сарын 23, 24-ний өдрүүдэд хоёр өдрийн театрт суурилсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үр нөлөө бүхий арга хэмжээ нь театрын урлагийн арга

By UNYAP Mongolia
UNYAP Newsletter #31 March

UNYAP Newsletter #31 March

🔮Volume 31 НҮБЗЗХ-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих YEP төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. 2025 оны 3 сарын 27-нд зохион байгуулагдсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих YEP төслийн нээлтийн үйл ажиллагаанд НҮБЗЗХ-ны гишүүн Б.Тэргэл болон А.Хатансайхан нар оролцож тус төслийн судалгааны ажилд залуучуудын оролцоог хангах боломжийн талаар асуулт асуулт асуув. Энэхүү

By UNYAP Mongolia