UNYAP NEWSLETTER #34 JUNE

UNYAP NEWSLETTER #34 JUNE
Left to right: Ms. Enkhzaya Ganzorig, Ms. Tsogzolmaa Shirnendavaa, Ms. Namuun Narangerel, Mr. Tergel Bayanmunkh
🔮
Volume 34

НҮБЗЗХ "Газар Нутгийн Төлөөх Залуус" Үндэсний Форумыг Хамтран Зохион Байгууллаа / UNYAP Co-Organizes "Youth for Land" National Forum in Dundgovi

НҮБЗЗХ нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран "Газар нутгийн төлөөх залуус" санаачилгыг амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү санаачилгын гол арга хэмжээ болох "Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо" сэдэвт Үндэсний форум 6-р сарын 16, 17-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдлаа. НҮБЗЗХ-ны гишүүд болох Н.Намуун, Б.Тэргэл, Г.Энхзаяа, Ш.Цогзолмаа нар уг арга хэмжээний бэлтгэл ажил болон зохион байгуулалтад хоёр сар хагасын турш идэвхтэй оролцон ажиллав. Форумын өмнө 6-р сарын 9-нд болсон "Идеатон" тэмцээнд шалгарсан шилдэг багууд Дундговь аймагт өөрсдийн шинэлэг санаа, төслүүдээ танилцуулсан юм.

As part of the preparations for the 17th Conference of the Parties (COP17) to the UN Convention to Combat Desertification, which Mongolia will host in 2026, UNYAP successfully collaborated with the UN Resident Coordinator's Office on the "Youth for Land" initiative. The initiative's main event, the "Youth for Land" National Forum, was held in Dundgovi province on June 16-17. UNYAP members N.Namuun, B.Tergel, G.Enkhzaya, and Sh.Tsogzolmaa were actively involved in the preparation and organization of the event for two and a half months. Prior to the forum, the winning teams from the "Ideathon" competition, held on June 9, presented their innovative ideas and projects in Dundgovi.

НҮБЗЗХ, JCI Peninsula-тай Хамтран "Загвар COP" Хурлыг Зохион Байгууллаа / UNYAP Collaborates with JCI Peninsula on Successful "Model COP" Conference

НҮБЗЗХ нь JCI Peninsula, НҮБ-ын Монгол дахь салбар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран 6-р сарын 13-ны өдөр НҮБ-ын байранд "Загвар COP 2025" хурлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү загвар хурал нь залуучуудад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ногоон шилжилт зэрэг сэдвүүдээр бодлого боловсруулах үйл явцад оролцох, дуу хоолойгоо хүргэх боломжийг олгосон юм. Арга хэмжээнд НҮБЗЗХ-г төлөөлөн гишүүн Ш.Цогзолмаа шүүгчээр оролцсон бөгөөд НҮБЗЗХ-аар дамжуулан бүртгүүлсэн оролцогч "Шилдэг Төлөөлөгч" шагнал хүртсэн нь энэхүү хамтын ажиллагааны томоохон амжилт байлаа.

In partnership with JCI Peninsula, the UN Office in Mongolia, and the UNDP, UNYAP successfully co-organized the "Model COP 2025" conference on June 13th at the UN House. The model conference provided a platform for youth to engage in policy-making processes and raise their voices on critical topics such as climate change, desertification, and green transition. UNYAP member Sh.Tsogzolmaa represented the panel as a judge at the event, and notably, a participant who registered through UNYAP won the "Best Delegate" award, marking a significant achievement for this collaboration.

0:00
/0:15

Member Sh.Tsogzolmaa Representing the UNYAP at the Event

НҮБЗЗХ-ны Гишүүн Залуучуудын Уур Амьсгалын Үндэсний Чуулган (LCOY)-д Манлайлан Оролцлоо / UNYAP Member Plays Key Role in Organizing Local Conference of Youth (LCOY)

Монголын залуучуудын уур амьсгалын бодлогод дуу хоолойг хүргэх зорилготой "LCOY Mongolia 2025" чуулганыг зохион байгуулах багт НҮБЗЗХ-ны гишүүн Х.Гүнболор идэвхтэй ажиллалаа. Уг чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс залуу манлайлагчид, тэр дундаа нүүдлийн малчид, цаатан залуус оролцож, уламжлалт мэдлэгт суурилсан бодлогын шийдлүүдийг тусгасан "Үндэсний Залуучуудын Тунхаглал"-ыг хамтран боловсруулсан юм. Энэхүү тунхаглал нь Монгол Улсын уур амьсгалын зорилтууд болон COP30-д оруулах дэлхийн залуучуудын мөрийн хөтөлбөрт хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой билээ.

UNYAP member Kh.Gunbolor was a key member of the organizing team for the "LCOY Mongolia 2025," a conference aimed at shaping Mongolia's youth climate policy. The event brought together young leaders from across the country, including nomadic herders and Tsaatan youth, to co-create a "National Youth Statement" with policy solutions rooted in traditional knowledge. This statement will make a significant contribution to Mongolia's revised climate targets and the global youth agenda for COP30.

"Period UB" Төслийн "Сарын Тэмдгийн Түүхүүд" Булан Шинэ Түүхүүдээр Үргэлжилж Байна / "Period UB" Continues to Grow with New "Dear Period" Stories

"Period UB" төслийн Инстаграм хуудасны "Сарын тэмдгийн түүхүүд" булан 6-р сард Г.Пүрэвжаргал, А.Удвал нарын хувийн туршлага, үнэ цэнэтэй түүхүүдээр үргэлжиллээ. Сарын тэмдгийн талаарх зөв ойлголтыг түгээх, цээр үгийг арилгах зорилготой манай кампанит ажил олон нийтийн дунд эерэгээр хүлээн аваагдаж байгаад бид баяртай байна. Энэхүү амжилт нь нээлттэй, дэмжсэн яриа өрнүүлэх нь хичнээн чухал болохыг харуулж байна.

In June, the "Period UB" project's "Dear Period" series on Instagram featured new, valuable stories from G.Purevjargal and A.Udval, who shared their personal experiences. We are thrilled that our campaign, which aims to promote correct understanding and break taboos surrounding menstruation, has been positively received by the community.

НҮБЗЗХ-ны Медиа Баг Шинэ Подкастын Дугаараа Гаргалаа / UNYAP Media Team Releases New Podcast Episode

6-р сард НҮБЗЗХ-ны медиа баг идэвхтэй ажиллаж, залууст чиглэсэн ээлжит подкастын дугаараа гаргалаа. Энэ удаагийн дугаар нь залуусын дунд чухал ач холбогдолтой сэдвийг хөндсөн бөгөөд медиа багийнхан дараагийн дугааруудаа төлөвлөхийн зэрэгцээ залуу инфлүэнсерүүдийг урих, сошиал медиа контент бүтээх зэргээр подкастын хүртээмжийг нэмэгдүүлэх арга замуудыг эрэлхийлж байна.

Подкастыг эндээс

The UNYAP Media Team was active in June, releasing a new podcast episode for youth. This latest installment tackled an important topic relevant to young people. The media team is already planning future episodes and exploring ways to increase the podcast's reach, including inviting young influencers and creating engaging social media content.

Catch our podcast here

Read more

UNYAP NEWSLETTER #33 MAY

UNYAP NEWSLETTER #33 MAY

🔮Volume 33 НҮБЗЗХ, НҮБ-ын Хүн Амын Сантай Хамтарсан Театрт Суурилсан Сургалтыг Амжилттай Зохион Байгууллаа / UNFPA Theatre-Based Training and High-Level Meeting НҮБЗЗХ нь НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран 5-р сарын 23, 24-ний өдрүүдэд хоёр өдрийн театрт суурилсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үр нөлөө бүхий арга хэмжээ нь театрын урлагийн арга

By UNYAP Mongolia
UNYAP NEWSLETTER #32 APRIL

UNYAP NEWSLETTER #32 APRIL

🔮Volume 32 Period UB Төслийн "Сарын Тэмдгийн Түүхүүд" Санаачилга Эхэллээ НҮБЗЗХ-ны охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сарын тэмдгийн талаарх зөв ойлголтыг түгээх зорилготой "Period UB" төслийн хүрээнд "Сарын тэмдгийн түүхүүд" (Period Stories) нэртэй шинэ санаачилга дөрөвдүгээр сард Инстаграм платформ дээр албан ёсоор эхэллээ. Энэхүү санаачилга

By UNYAP Mongolia
UNYAP Newsletter #31 March

UNYAP Newsletter #31 March

🔮Volume 31 НҮБЗЗХ-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих YEP төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. 2025 оны 3 сарын 27-нд зохион байгуулагдсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих YEP төслийн нээлтийн үйл ажиллагаанд НҮБЗЗХ-ны гишүүн Б.Тэргэл болон А.Хатансайхан нар оролцож тус төслийн судалгааны ажилд залуучуудын оролцоог хангах боломжийн талаар асуулт асуулт асуув. Энэхүү

By UNYAP Mongolia