UNYAP NEWSLETTER #35, JULY-AUGUST-SEPTEMBER

UNYAP NEWSLETTER #35, JULY-AUGUST-SEPTEMBER
Current and Former UNYAP Members During the Global Goals for Youth Program
🔮
Volume 35

НҮБЗЗХ-ны "Тогтвортой Хөгжилд Залуус" Хөтөлбөр Амжилттай Хэрэгжлээ/UNYAP Successfully Concludes Global Goals for Youth Program (GGYP)

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тогтвортой Хөгжилд Залуус" (GGYP) хөтөлбөр 8-р сарын 23-нд эхэлж, гурван долоо хоногийн турш амжилттай хэрэгжлээ. Энэ жилийн хөтөлбөрт 9-12-р ангийн болон коллежид элсээгүй 20 авьяаслаг сурагч хамрагдаж, Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, тэр дундаа 2026 онд Монголд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан Тогтвортой Хөгжлийн 15-р зорилт болох "Хуурай газар дээрх амьдрал"-д онцгой анхаарал хандуулан суралцлаа. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид М.Хувьзаяа, Б.Намуун зэрэг урилгаар оролцсон зочдын илтгэлийг сонсож, "Climate Fresk" интерактив сургалтад хамрагдан, Нийслэлийн Байгаль Орчны Газрын Минж үржүүлэх, нутагшуулах төвтэй танилцах аялал хийсэн юм. Мөн оролцогчид өөрсдийн бичил төслүүдээ хэрэгжүүлж, шилэн хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг байгальд ээлтэй шинэлэг санаачлагуудыг танилцууллаа.

The United Nations Youth Advisory Panel's (UNYAP) annual Global Goals for Youth Program (GGYP) successfully ran for three weeks, kicking off on August 23rd. This year, 20 talented students (grades 9-12, recent graduates) participated, focusing on the Sustainable Development Goals (SDGs). Special emphasis was placed on SDG 15: Life on Land, in light of Mongolia hosting the 17th Conference of the Parties (COP17) to the UN Convention to Combat Desertification in 2026. The program featured guest speakers such as M. Khuvizaya and B. Namuun, an interactive "Climate Fresk" workshop, and a field trip to the Beaver Breeding and Reintroduction Center of the Ulaanbaatar City's Environmental Department. Participants also implemented their own micro-projects, presenting innovative eco-friendly initiatives like upcycling glass waste.

НҮБЗЗХ, MOYSA болон Absolute Alumni Холбоотой Хамтран Ажиллах Санамж Бичиг Үзэглэлээ/UNYAP Signs Memorandum of Understanding with MOYSA and Absolute Alumni

2025 оны 9-р сарын 13-ны өдөр НҮБЗЗХ нь "Absolute School of English Alumni" болон Олон Улс дахь Монгол Оюутан Залуучуудын холбоо (MOYSA)-той хамтран ажиллах тухай санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа. Энэхүү гурван талын хамтын ажиллагаа нь боловсрол, тогтвортой хөгжлийн зорилтуудыг түгээх, залуучуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Энэхүү түншлэл нь НҮБЗЗХ-ны сүлжээг бэхжүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны бат бөх суурийг тавьж буй чухал үйл явдал юм.

On September 13, 2025, the UNYAP officially signed a Memorandum of Understanding (MOU) with the Absolute School of English Alumni and the Mongolian Overseas Youth and Students’ Association (MOYSA). This tripartite collaboration aims to expand joint activities focused on education, promoting the SDGs, and strengthening youth capacity. This partnership is a key development that strengthens the UNYAP's network and lays a solid foundation for future collaborations.

0:00
/0:25

"Period UB" Төсөл WASH Action ТББ-тай Хамтын Ажиллагаагаа Өргөжүүллээ/"Period UB" Project Expands Partnership with WASH Action NGO

НҮБЗЗХ-ны "Period UB" төсөл нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр "WASH Action" ТББ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ шатанд гаргалаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 3.5 сая төгрөгийн санхүүжилтийг баталгаажуулж, 10-р сараас эхлэн 5-аас доошгүй сургуульд сарын тэмдэг болон ариун цэвэр сэдвээр сургалт, семинар зохион байгуулахаар боллоо. Мөн "Oky" аппликейшныг хөгжүүлэгчидтэй хамтран хакатон зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Энэхүү түншлэл нь "Period UB" төслийг бодит үр нөлөө бүхий хөтөлбөр болон өргөжихөд чухал алхам боллоо.

The "Period UB" project has entered a new phase by expanding its collaboration with the WASH Action NGO, with support from UNICEF. Through this partnership, funding of 3.5 million MNT has been secured to conduct workshops on menstrual and hand hygiene in at least five schools, starting in October. The project will also support a hackathon with the developers of the "Oky" application. This partnership marks a significant step for "Period UB," signifying another step into tangibility and impact.

НҮБЗЗХ, JCI Хонг Конгийн Төлөөлөгчдийг Хүлээн Авч Уулзлаа/UNYAP Welcomes Delegation from JCI Hong Kong

7-р сард НҮБЗЗХ нь JCI Хонг Конгийн 30 авьяаслаг залуу төлөөлөгчийг НҮБ-ын байранд хүлээн авч, туршлага солилцлоо. Уулзалтын үеэр НҮБЗЗХ нь Монгол дахь залуусын дунд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн сурталчилж, тэдний оролцоог дэмждэг талаараа танилцуулсан бол JCI-ийн залуус өөрсдийн улсдаа хэрэгжүүлдэг үйл ажиллагааныхаа талаар хуваалцсан юм. Энэхүү уулзалт нь залуусын хамтын ажиллагаанд хил хязгаар үгүй болохыг дахин нотоллоо.

In July, UNYAP welcomed a delegation of 30 talented young people from JCI Hong Kong to the UN House for a knowledge exchange session. UNYAP shared its experiences in promoting the SDGs and supporting youth participation in Mongolia, while the JCI youth presented their own initiatives. This meeting reaffirmed that there are no borders to youth collaboration in working towards a sustainable future.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Ажлын Байранд Дагалдан Суралцах Хөтөлбөр Хэрэгжиж Байна/UNICEF Job Shadowing Program in Action

5-р сард зарлагдсан НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарсан ажлын байранд дагалдан суралцах (job shadowing) хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 8-р сард гишүүд болох Г.Энхзаяа, Б.Амар-Отгон, Х.Гүнболор нар өөрсдийн чиглүүлэгч мэргэжилтнүүдтэйгээ ажиллаж, үнэ цэнэтэй туршлага хуримтлууллаа. Энэхүү хөтөлбөр нь гишүүдэд НҮБ-ын байгууллагын дотоод үйл ажиллагаатай танилцах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бодит боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

The job shadowing program with UNICEF, announced in May, has been successfully implemented. In August, members G.Enkhzaya, B.Amar-Otgon, and Kh.Gunbolor shadowed their respective experts, gaining invaluable experience. This program provides a tangible opportunity for members to gain insight into the inner workings of a UN agency and advance their professional skills.

"Behind the Badge" Медиа Цуврал Эхэллээ/Launch of New "Behind the Badge" Media Series

НҮБЗЗХ-ны медиа баг 9-р сард "Behind the Badge" нэртэй шинэ видео контентын цувралыг эхлүүллээ. Энэхүү цуврал нь зөвлөлийн гишүүдийг олон нийтэд илүү ойроос танилцуулах, тэдний үйл ажиллагаа, алсын харааг хуваалцах зорилготой юм. Цувралын анхны дугаарт гишүүн Ц.Батманлай оролцсон бөгөөд цаашид долоо хоног бүр шинэ гишүүнийг танилцуулахаар төлөвлөж байна.

Эндээс олж үзээрэй!

In September, the UNYAP media team launched a new video series titled "Behind the Badge." This series aims to introduce the panel's members to the public on a more personal level, sharing their work and vision. The first video featured member Ts.Batmanlai, with plans to release new features weekly.

Check it out here!

UNYAP Member Ts.Batmanlai

НҮБЗЗХ, НҮБ-ын 80 Жилийн Ойн Арга Хэмжээнд Голлох Үүрэг Гүйцэтгэнэ/UNYAP to Play a Key Role in UN 80th Anniversary Celebrations

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд залуучуудын оролцоог хангах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд НҮБЗЗХ-г урьж, томоохон үүрэг гүйцэтгэхээр боллоо. НҮБЗЗХ нь НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан болох "Youth in Diplomacy” эвентийн зохион байгуулах, "UNREAD" сэтгүүлийн тусгай дугаар гаргах зэрэг санаачлагуудыг хариуцан ажиллана. Энэхүү итгэлцэл нь НҮБЗЗХ-ны НҮБ-ын систем дэх байр суурь, залуучуудыг татан оролцуулах гол түнш болохыг харуулж байна.

The UN Resident Coordinator's Office has invited the UNYAP to play a leading role in planning and implementing youth engagement activities for the 80th anniversary of the United Nations. The UNYAP will be assisting in the organization of major initiatives such as the “Youth in Diplomacy” event commemorating the 80th anniversary of the UN, as well as a special edition of the "UNREAD" magazine. This demonstrates the UNYAP's position within the UN system as a key partner for engaging Mongolian youth.

НҮБЗЗХ-ны Гишүүд National Geographic-ийн Гэрэл Зургийн Сургалтад Хамрагдана/UNYAP Members Selected for National Geographic Photo Camp

National Geographic байгууллагаас 2025 оны 11-р сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах "Photo Camp Mongolia" сургалтад НҮБЗЗХ-ны гишүүдийг урьж оролцуулахаар боллоо. Энэхүү нэр хүндтэй сургалтад манай гишүүд хамрагдсанаар эрүүл мэнд, уур амьсгал, байгаль орчны сэдвээр өөрсдийн орон нутгийн түүхийг гэрэл зургийн аргаар хэрхэн өгүүлэх талаар суралцах юм. Энэ нь дэлхийд танигдсан байгууллагатай хамтран ажиллаж, гишүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үнэ цэнэтэй боломж юм.

National Geographic has invited UNYAP members to participate in its "Photo Camp Mongolia," which will be held in Ulaanbaatar from November 10-14, 2025. In this prestigious program, our members will learn to tell the unique stories of their communities at the intersection of health, climate, and the environment through photography. This is an invaluable opportunity to collaborate with a world-renowned organization and enhance our members' professional skills.

НҮБЗЗХ Шинэ Гишүүдээ Элсүүлэхээр Бэлтгэж Байна/UNYAP Prepares for New Member Recruitment Cycle

НҮБЗЗХ нь удахгүй болох шинэ гишүүдийн элсэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Элсэлтийн зарыг бэлтгэж байгаа бөгөөд одоогийн гишүүд болон төгсөгчдөөс НҮБЗЗХ-д нэгдсэнээр ямар үнэ цэнийг олж авсан талаарх сэтгэгдэл, видеог цуглуулж байна. Энэ нь НҮБЗЗХ-ны үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ авьяаслаг залуусыг нэгтгэх чухал алхам юм.

UNYAP is preparing to launch its upcoming new member recruitment cycle. The official announcement is being prepared, and testimonials and videos are being collected from current members and alumni about the value of their experience. This is an important step in expanding UNYAP's activities and bringing in new talent.

Read more

UNYAP NEWSLETTER #36 OCTOBER

UNYAP NEWSLETTER #36 OCTOBER

🌏Volume 36 НҮБ-ын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе!🎉🌍 НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо буюу United Nations Youth Advisory Panel in Mongolia нь залуучуудын үүрэг оролцоо, дуу хоолойг НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхитэй дэмжиж НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай тогтмол харилцаа холбоотой байж, Монголын залуустай холбох гүүр болон ажиллахын зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд

By UNYAP Mongolia
UNYAP NEWSLETTER #34 JUNE

UNYAP NEWSLETTER #34 JUNE

🔮Volume 34 НҮБЗЗХ "Газар Нутгийн Төлөөх Залуус" Үндэсний Форумыг Хамтран Зохион Байгууллаа / UNYAP Co-Organizes "Youth for Land" National Forum in Dundgovi НҮБЗЗХ нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин

By UNYAP Mongolia
UNYAP NEWSLETTER #33 MAY

UNYAP NEWSLETTER #33 MAY

🔮Volume 33 НҮБЗЗХ, НҮБ-ын Хүн Амын Сантай Хамтарсан Театрт Суурилсан Сургалтыг Амжилттай Зохион Байгууллаа / UNFPA Theatre-Based Training and High-Level Meeting НҮБЗЗХ нь НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран 5-р сарын 23, 24-ний өдрүүдэд хоёр өдрийн театрт суурилсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үр нөлөө бүхий арга хэмжээ нь театрын урлагийн арга

By UNYAP Mongolia
UNYAP NEWSLETTER #32 APRIL

UNYAP NEWSLETTER #32 APRIL

🔮Volume 32 Period UB Төслийн "Сарын Тэмдгийн Түүхүүд" Санаачилга Эхэллээ НҮБЗЗХ-ны охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сарын тэмдгийн талаарх зөв ойлголтыг түгээх зорилготой "Period UB" төслийн хүрээнд "Сарын тэмдгийн түүхүүд" (Period Stories) нэртэй шинэ санаачилга дөрөвдүгээр сард Инстаграм платформ дээр албан ёсоор эхэллээ. Энэхүү санаачилга

By UNYAP Mongolia