Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах зорилгоор анимейшн гаргалаа
Та дараах холбоосууд дээр дарж хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан анимейшн үзээрэй!
Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй "Зохистой хөдөлмөрийн худалдаа" төслийн дэмжлэгтэйгээр олон нийтэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор богино хэмжээний анимейшнүүд бүтээж байна.
Уг бичлэгнүүд нь дараах сэдвийг хамаарч байна:
1. Хөдөлмөрийн тухай хууль
2. Албан бус салбарын ажилчид, тэдгээрийг хамгаалсан хөдөлмөрийн хуулийн заалтууд
3. Ажлын байранд ялгаварлан гадуурхалт
4. Ажлын байран дахь бэлгийн дарамт
5. Албадан хөдөлмөр эрхлэхийг хориглох
6. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох
7. Нийгмийн түншлэл
8. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, Хамтын хэлэлцээр
9. Ашиг сонирхлын маргаан, ажил хаялт
10. Хөдөлмөрийн гэрээ, түүний чухал талууд, хөдөлмөрийн гэрээг цуцлах үйл явц
11. Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэрүүд - алсаас ажиллах, гэрээсээ ажиллах, дагалдангаар ажиллах гэх мэт.
12. Иргэдийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ (туслах малчин, ахуйн үйлчилгээний ажилтны жишээгээр)
13. Өрсөлдөөнгүй үүрэг/гэрээ
14. Гурвалжин хөдөлмөрийн харилцаа
15. Бүртгэлийн үндсэн дээр ажиллах (ялангуяа уул уурхайн салбарын ажилчдын хувьд); ээлжийн ажил
16. Ажлын нөхцөл, ажлын цаг, цалинтай чөлөө (жирэмсний амралт орно), цалинтай амралт
17. Цалин, тэтгэмж, цалингийн хамгаалалт
18. Хөдөлмөрийн дотоод журам
19. Насанд хүрээгүй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийг ажиллуулах
20. Хөдөлмөрийн эрхийн маргаан гэж юу вэ, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Эх сурвалж: https://www.ilo.org/beijing/what-we-do/events-and-meetings/WCMS_866214/lang--en/index.htm